Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮБ-ын тэргүүн Крайтсчёрчийн халдлагын газарт очжээ

  Б.Оюун 2019-05-15 300

 Номхон далайн бүсийн улс орнуудаар айлчлал хийж байгаа НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Шинэ Зеландад хийж байгаа айлчлалаа өндөрлөжээ. Тэрээр энэ улсад саатах үеэрээ дэлхийн цаг уурын дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг голчлон хэлэлцэж, энэ сэдвийг айлчлалынхаа гол зорилго болгосон ч айлчлалынхаа төгсгөлд Шинэ Зеландын Крайтчёрч хотод болсон балмад халдлагын газарт очиж, нутгийн иргэд, халдлагад өртөгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, дахин ийм балмад хэрэг явдал давтагдахгүй байхыг хүссэн байна.

 Шинэ Зеландын Крайтсчёрч хотод өнгөрсөн 3-р сарын 15-нд балмад халдлага болж, 51 хүн амь насаа алдсан юм. Шинэ Зеландын Крайстчёрч хотод байрлах Аль Нур болон Линвуд нэртэй хоёр исламын сүмийн барилга зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагад өртжээ. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн Крайстчёрч хотод болсон хэрэг явдлыг улсынх нь түүхэн гарч байгаагүй балмад танхай үйлдэл гэж нэрлэн энэ өдрийг “хар өдөр” гэж тодотгосон байна. Халдлагад хотын төвийн дүүрэгт байрлах Аль Нур сүм өртөж, энд автомат буугаар зэвсэглэсэн хүн халдлага үйлджээ.

Энэхүү балмад халдлага айвуу тайвуу амьдралтай Шинэ Зеландын хувьд урьд өмнө гарч байгаагүй олныг цочирдуулсан явдал болсон юм. НҮБ-ын тэргүүн Крайтсчёрч хотод ирэхдээ халдлага болсон газарт биечлэн ирж, халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэн, хүн төрөлхтөн энэ мэт балмад явдлын золиос болох учиргүйг тэмдэглэн хэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө