Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, ИРАН улсыг олон улсын цөмийн гэрээнээс гарахгүй байхад ятгаж байна

  Б.Оюун 2019-05-16 346

Иран улс АНУ-аас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг эсэргүүцэн Олон улсын цөмийн гэрээнээс хэсэгчлэн гарах шийдвэр гаргасан. Тэгвэл Тегераны энэ байр суурийг ОХУ дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, хэрвээ Ираны тал олон улсын нийгэмлэгтэй байгуулсан гэрээнээс ийнхүү хэсэгчлэн гарч, ухралт хийвэл цаашид олон улсын тавцанд Иран улсад дэмжлэг үзүүлэх боломжгүй болно гэжээ. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн мэдэгдсэн юм.

 Владимир Путин энэ талаар мэдэгдэх үерээ, хэрвээ Иран улс олон улсын цөмийн гэрээнээс татгалзвал энэ гэрээнээс АНУ анх нэг талт байдлаар гарсныг бүгд мартах болно. Энэ тохиолдолд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал дээр гол гэм буруутан, бусдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, хардалт сэрдэлтийг өөртөө хамгийн түрүүнд тусгах улс нь Иран улс болон хувирна гэдгийг анхааруулжээ.

Путин энэ талаар мэдэгдэхдээ:

Image result for путин

Би энэ талаар дипломат түвшний биш, энгийн зүйл хэлэхийг хүсч байна. Магадгүй миний хэлэх зүйл зарим улс орныг, тухайлбал Европын хамтрагчдад маань таалагдахгүй байж болох юм. Ираны цөмийн хөтөлбөрийн дагуух олон улсын гэрээнээс АНУ-ын тал жилийн өмнө анх нэг талт байдлаар гарсан. Тэр үед Европын андууд маань энэ гэрээг аварч үлдэхийн тулд юу ч хийж чадалгүй, гараа хүлүүлээд суусан. Тэгвэл өнөөдөр Иран улс Америкийн зүгээс ирж байгаа дарамт шахалтаас болж гэрээнээс мөн л хэсэгчилсэн байдлаар түтгэлзэх тухайгаа мэдэгдэхэд бүгд Америкийн эхний хийсэн алхмыг мартаж, олон улсын гэрээ цаашид мөрдөгдөх аргагүй болсонд Ираны талыг буруутгаж эхэлнэ. Энэ тохиолдолд олон улсын нийгэмлэг ч тэр, гэрээнд нэгдэгч талууд ч тэр Ираныг гэрээний гол эзэн гэдэг утгаараа буруутган чичлэх болно гэжээ.

Иран улс 2015 онд олон улсын энхийн зургаагийн бүлэгтэй байгуулсан цөмийн гэрээний хоёр зүйл заалтаас түтгэлзэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Энэ дагуух шийдвэрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлөөс гаргаж, Тегераны тал уран баяжуулах үйл явцаа сэргээж, мөн Арак дахь хүнд усны цөмийн реактораа шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэхдээ Ираны тал олон улсын цөмийн гэрээнд нэгдэгч бусад таван улс орон гэрээний дагуу өөрсдийн хүлээсэн үүрэг амлалтаа ойрын хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд дагаж биелүүлж эхлэхгүй бол Тегераны зүгээс дээрх алхмуудыг авч хэрэгжүүлэн, мөрдөхөөс аргагүй болно гэдгээ мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө