Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Он гарсаар 1361 хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ

  С.Золбоо 2019-05-16 367

 Өнөөдөр НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс халаасны хулгайчдыг илрүүлэх ажиллагаа явуулсан байна. Хүн хөдөлгөөн их буюу өглөөний 6.40 цагаас 9 цаг хүртэлх хугацаанд автобусны буудлуудад ажиллаж гурван хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Он гарсаар 1361 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдснээс 1100 гаруй нь зөвхөн гар утас хулгайлах хэрэг байгаа нь энэ чиглэлд урьдчилан сэргийлэх ажил хийх зайлшгүй шаардлага байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Цагдаагийн байгууллагад давтан үйлдэлтэй болон, хулгай хийж баригдсан 400 гаруй хүн бүртгэлтэй байдаг байна.

Автобус болон автобусны буудал, томоохон зах худалдааны төвүүд царай төрхөөр таних өндөр нягтрал бүхий камер суурилуулаад байгаа юм байна. энэ нь тухайн халаасны хулгайчийн царайг хянаж цагдаагийн байгууллагын хяналтын ажилтнуудад дохио өгснөөр тухайн хэрэг илэрдэг болжээ. Иргэд эд зүйлсээ анхаарал болгоомжгүй авч явснаас үүдэн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл их байгаа учраас анхаарал болгоомж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хууль хяналтын байгууллагаас анхаарууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө