Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

У. Зоригтбаатар: “Хань ижил, үр хүүхдийнхээ төлөө хавдар өвчнийг заавал ялах болно”

  Г.Бадамлянхуа 2019-05-16 5444

У. Зоригтбаатар 35 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Мөрөн суманд амьдардаг. Харин 2017 онд тархины хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа гэлээ. Тэрбээр хагалгаанд орсон боловч хавдар дахин ургасан учир ХСҮТ-д хими туяа эмчилгээнд орсон байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хавдар өвчинтэй тэмцэж байгаа юм байна. Эмч нар түүнийг  цаг алдалгүй гадны улсыг зорих шаардлагатайг хэлсэн байна.

У. Зоригтбаатар БНСУ- руу яаралтай явах шаардлагатай ч эхний ээлжинд 80 орчим сая төгрөг хэрэгтэй болжээ. Түүний гэр бүл өнгөрсөн хугацаанд хүнд өвчинтэй тэмцсээр, өөрийн гэсэн эд хөрөнгөө бүгдийг эмчилгээ, эм, тарианд зарцуулсан гэлээ. Иймд хавдар өвчинтэй тэмцэж яваа залуу гэр бүл арга мухардаж, элэг нэгт Монголчууддаа хандаж байна. Тэд ард түмнээсээ халуун сэтгэл, хандив тусламж хүсч байгаагаа манай телевизээр дамжуулан илэрхийлж байна.

У.Зоригтбаатар том охиноо Мөрөн суманд үлдээж, одоогоор эхнэр бага хүүгийн хамт Улаанбаатар хотод айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байгаа гэлээ. Зарж, борлуулж болох бүхнээ эмчилгээнд өгсөн байна.

Өдөр ирэх тусам У. Зоригтбаатарын  бие муудаж, тамир тэнхээ нь доройтож байгаа ч хань ижил, хоёр сайхан үрийнхээ төлөө сэтгэлийн тэнхээтэй байгаа гэсэн юм.  Хоног хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэхэд ард түмний халуу сэтгэл чухал байгааг Зоригтбаатрын гэр бүл хүсч байна.

ХАНДИВЫН ДАНС: 5946316683 ХААН БАНК

ХОЛБОГДОХ УТАС: 9956-5667

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө