Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Герман инженерүүд жолоочгүй нисдэг такси зохион бүтээжээ

  М.Даваадулам 2019-05-17 568

Герман инженерүүд жолоочгүй нисдэг такси зохион бүтээжээ. Таван хүний суудал бүхий төхөөрөмжийн концепт загварыг стартап компани Lilium танилцууллаа. Ийнхүү дэлхийд хамгийн анхны нисдэг, мөн жолоочгүй такси болж байна.

Lilium компанийн мэдээлснээр төхөөрөмж анхны туршилтаа амжилттай хийсэн байна. Төхөөрөмж бие даан хөөрч, агаарт тогтож, дараагаар нь амжилттай газарджээ.

Цахилгаан эрчим хүчээр ажиллах төхөөрөмж нь цагт 300 км хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна.

Өөр компаниуд мөн адил төхөөрөмж зохион бүтээж, туршиж байсан ч, тэдгээр нь нэгээс хоёр л хүний суудалтай байжээ.

Нисдэг такси нь 36 цахилгаан мотороор ажиллана. Ингэснээр хэвтээ байрлалд хөөрч, газардах боломжтой болжээ.

Бүрэн цэнэглэсэн тохиолдолд одоогоор цэнэгээ нэг цаг барина гэж зохион бүтээгчид нь хэлж байна. Lilium компани шинэ загвараа 2020-оод оны дунд үед олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Автомат удирдлагатай нисдэг таксиг Европын Airbus, Uber болон өөр бусад стартапууд туршин боловсруулж байгаа. Их хотын хүн амын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчилж, байгаль орчны бохирдлын хэмжээг бууруулна гэж эдгээр төхөөрөмж зохион бүтээгчид үзэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө