Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайвань ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөв

  М.Даваадулам 2019-05-17 785

Тайвань ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиараа хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр Тайванийн Парламент нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан Ази тивийн анхны хууль тогтоох байгууллага болж байна. Хуулийн төсөлд ижил хүйстэн гэр бүлийн хосуудын эдлэх эрхийг зааж өгсөн бөгөөд өмч хөрөнгө өвлөн үлдэх эрхтэй гэж заажээ.

Тайванийн Парламентын 66 гишүүн холбогдох хуулийн төслийг дэмжиж, 27 гишүүн эсрэг санал өгчээ. Хуулийн төслийг Тайванийн Ерөнхийлөгч хатагтай Цай Инвэнь үзэглэснээр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

“Өнөөдөр Тайваньд хайр дурлал ялалт байгууллаа. Эрх тэгш байдлыг хангахад бид нэгэн том дэвшил гаргалаа” гэж тэрээр өөрийн твиттертээ жиргэжээ. Тиймээс хуулийн төслийг үзэглэх нь гарцаагүй гэж харж байна.

Тайванийн зарим муж, тойрогт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байжээ. Тайваньд жил бүр гей парад болдог. Энэ нь Ази тив дэх хамгийн том арга хэмжээнд тооцогддог.

Өнөөдөр холбогдох хууль баталснаар тус улсад мөн эсэргүүцлийн арга хэмжээ ч болж байна.

Хуулийн төслийн дагуу Тайванийн ижил хүйстэн хосууд орон нутгийн харъяа гэрлэлт бүртгэх товчоонд хандаж, албан ёсоор гэр бүлээ бүртгүүлэх боломжтой юм байна. Тайванийн Дээд шүүх одоогоос хоёр жилийн өмнө ижил хүйстэн гэр бүлийг хориглох нь Үндсэн хуулинд харшилна гэсэн шийдвэр гаргаж байжээ.  

**

1949 онд иргэний дайны дүнд эх газрын Хятад Тайванийн арлын хяналтаа алдсан. Тэр цагаас хойш тус арал өөрийн захиргаатай болсон. Гэвч Бээжин Тайванийг өөрийн улсын газар нутаг гэж үздэг бөгөөд эргэн БНХАУ-ын бүрэлдэхүүнд орохыг шаарддаг.

Ерөнхийлөгч Цай Инвэний Тайванийн одоогийн захиргаа “Нэг Хятад, хоёр тогтолцоо” бодлогыг эсэргүүцэгч, тиймээс эх газрын Хятадтай нэгдэхийн эсрэг байр суурьтай байдаг.

Дэлхийн дийлэнх улс орон Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Дэлхийн 17 улс л Тайванийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн байдаг бөгөөд буурал тивээс ганц Ватикан улс энэ жагсаалтад багтдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө