Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ Канад болон Мексик улсаас импортлох ган, хөнгөн цагааны нэмэлт татварыг цуцална

  М.Даваадулам 2019-05-18 703

АНУ Канад болон Мексик улсаас импортлох ган, хөнгөн цагаанд оногдуулж буй нэмэлт татвараа цуцлахаар шийдвэрлэлээ. Одоогоос жил гаруйн өмнө Вашингтон холбогдох татвар нэвтрүүлсэн. БНХАУ-тай хийж буй худалдааны хэлэлцээр сунжирч, худалдааны гэрээ байгуулах асуудал хойшилж байгаа энэ цаг үетэй хөнгөн цагаан, гангийн импортын нэмэлт татвараа цуцалж байгаа үйл явдал давхцаж байна. Мөн Мехико болон Оттава ч Вашингтоны эсрэг чанга хатуу арга хэмжээ аваад байгаа учир АНУ 48 цагийн дотор нэмэлт татвараа цуцлах шийдвэрийг баасан гарагт гаргалаа.

АНУ болон Канад улс хэлэлцээрт хүрч чадсан талаар Politico мэдээллээ. Улмаар ирэх 48 цагийн дотор Канад улсын гангийн импортод оногдуулсан 25% нэмэлт татвар, хөнгөн цагааны импортод оногдуулсан 10% нэмэлт татвар 48 цагийн дотор хүчингүй болох юм байна.

Улмаар өнгөрсөн онд байгуулсан Хойд Америкийн худалдааны хэлэлцээр Конгрессын дэмжлэг авахад нэг алхам ойртож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ шийдвэрийг сайшааж, Америкийн эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдолтойг онцоллоо.

Холбооны улс, Мексик, Канадын гэрээг өнгөрсөн оны 11-р сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон G20 бүлгийн уулзалтын үеэр байгуулсан. Тус гэрээ нь 1994 оноос хойш гурван улс хооронд үйлчилж байсан Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг орлосон юм.

**

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын төмөрлөгийн үйлдвэрлэлийг хамгаалахын тулд өнгөрсөн оны 3-р сарын 2-ны өдрөөс ган болон хөнгөн цагааны импортод оногдуулах татварыг нэмэхээр шийдвэрлэсэн. АНУ-ын импортын төмөрлөгийн дийлэнхийг Канад болон БНХАУ-аас худалдан авч байгаа ган, хөнгөн цагаан эзэлдэг.

Гангийн импортод оногдуулах татварыг 25%, хөнгөн цагаанд оногдуулах татварыг 19% болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр Америкийн дотоодын аж үйлдвэрлэлийг дэмжинэ гэж Цагаан ордон тухайн үед тайлбар хийсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсандаа “шударга бус худалдаанаас АНУ хохирч байна” гэж мөн жиргэж ч байсан.

2017 оны байдлаар АНУ-ын төмөрлөгийн импорт экспортоосоо дөрөв дахин давсан нь ийнхүү шийдвэр гаргахад хүргэж байжээ. Ингэхдээ дэлхийн 100 гаруй улс орноос ган худалдан авдаг байна.

АНУ-ын төмөрлөгийн салбар 2008 оны хямралын дараа уналтад орж, арван жилийн хугацаанд төдий л сэргэж чадаагүй.  

Салбарын нөхцөл байдал 2000 оны эхэн үетэй харьцуулахад “тааруу” байгаа гэж хэлж болно. 2000 онд АНУ жилдээ 112 сая тонн ган үйлдвэрлэж байсан бол, 2016 онд 86.5 сая тонн болж буурчээ. Мөн энэ салбарт ажиллах иргэдийн тоо 135 мянгаас 83.6 мянга болж цөөрсөн байна.

2002 онд АНУ Жорж Буш Ерөнхийлөгчийн үед ийнхүү татвараа нэмэгдүүлсэн ч, өндөр өртөг бүхий худалдааны дайн эхлүүлэхээс сэргийлж, хоёр жилийн дараа Цагаан ордон шийдвэрээ буцааж байсан. Харин 45 дахь Ерөнхийлөгчийн захиргаа ийнхүү нэг жил, хоёр сар хагасын дараа шийдвэрээ буцаалаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө