Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

100-аад дүрвэгч Испанид хууль бусаар нэвтрэхийг завдлаа

  Б.Оюун 2019-05-21 287

Африкийн хойд хэсэгт байрлах Марокко улсаас Газрын Дундад тэнгисийн усаар дамжин 100-аад хууль бус дүрвэгч ЕХ-ны нутаг дэвсгэр дээр хууль бусаар гарахыг завджээ. Тэд тэнгисийн усаар дамжин Испанийн Мелилья боомт дээр бууж, улмаар цааш эрэг дагуу байрлах өндөр хашааг даван нутгийн гүн рүү нэвтрэхийг завдсан байна.

Мароккогоор дамжин ЕХ-ны улс орнуудыг зорих хууль бус дүрвэгсэд Испанийн Мелилья арал дээр буужээ. Тэднээс бараг тэн хагас нь буюу 52 хүн арал дээр эрэг дагуу байрлах 6 метрийн өндөртэй тусгаарласан өргөст ханыг давж цааш нэвтэрсэн байна.

Испанийн хил гаалийн ажилтнуудын мэдээлж байгаагаар энэ үеэр нэг хүн гэмтэл бэртэл авсан гэнэ. Испанийн хил хамгаалах албаны мэдээлэлд хамгийн сүүлд хууль бус дүрвэгсэд ийнхүү Мелильягаар дамжин цааш ЕХ-ны улс орнуудыг зорих гэсэн тохиолдол өнгөрсөн оны 10-р сард гарч, тухайн үед 200-аад хүн хил хууль бусаар нэвтрэн зугтахыг завдаж байжээ.

Африкийн хойд эрэг дагуу, Газрын Дундад тэнгисийн уснаа Испанийн мэдлийн хоёр арал байдаг юм. Тэдгээрийн нэг нь Гибралтарын эсрэг талд байрлах Сеут арал, харин нөгөөх нь эндээс зүүн зүгт 250 км зайтай байрлах Мелилья арал юм.

Тэгвэл энэ замаар дамжин Африкийн орнуудаас ЕХ-г зорих хууль бус дүрвэгсэд цааш нэвтрэхийг завддаг учраас эрэг дагуу хамгаалалтын өндөр торон хана байгуулж, дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч, өндөржүүлсэн харуул хамгаалалттай байлгадаг байна.

Мигранты в Испании. Архивное фото

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө