Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хэмжил зүйн өдөр тохиож байна

  Г.Бадамлянхуа 2019-05-21 462

 1985 онд “метрийн хэлэлцээр”-ийг үндэслэн байгуулсан үйл явдлыг онцлон тэмдэглэж, жил бүрийн 5-р сард дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Манай улс дэлхийн бүх улс орнуудтай нэгдэж, “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын “Si” систем” сэдвийн дор дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Учир нь 2018 оны 11-р сарын 16-ны өдөр жин хэмжүүрийн олон улсын 26 дахь ерөнхий бага хурлаар олон улсын Si системийн нэгжийн тодорхойлолтууд шинээр батлагдаж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

Семинарын үеэр шинээр батлагдсан Хэмжил зүйн тухай хуулийн танилцуулга, олон улсын “Si” системийн хэмжлийн нэгжийн шинэ тодорхойлолтуудын талаар танилцууллаа. Мөн Монгол улсын хэмжил зүйн байгууллагууд үйл ажиллагаа, нэгж дамжуулалтын талаар илтгэл тавьсан юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө