Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Алжирт оюутан залуус төр засгаа эсэргүүцэн жагсчээ

  Б.Оюун 2019-05-22 409

Алжирт төр засаг солигдсоныг эсэргүүцсэн оюутан залуус гудамж талбайдаа гаран жагсаал цуглаан хийж байна. Энэ улсын оюутан залуус долоо хоног бүрийн мягмар гарагт төр засгаа эсэргүүцсэн аян өрнүүлж, нийслэл Алжирс хотын гудамжнаа олныг хамарсан жагсаал хийжээ.

Оюутан залуусын зохион байгуулж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаан нийслэл хотоос хүрээгээ тэлж, бусад томоохон хотуудад мөн болж байгаа юм. Тинеркукт оюутнуудын жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөнөөс дуусчээ.

Оюутан залуус төр засгаа огцрохыг шаардаж, шинээр ардчилсан сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Тэгвэл оюутнуудын жагсаалд цагдаа хүчнийхэн саад хийж, тэднийг тараахыг завдан, улмаар талуудын хооронд эмх замбараагүй байдал дэгдсэн байна.

Тинеркукт болсон жагсаалыг тараах үеэр оюутнууд хууль сахиулагчдын эсрэг дайрснаас цагдаагийн 20-иод ажилтан гэмтэл бэртэл авчээ. Жагсагчид орон нутгийн засаг захиргааны байруудыг хааж, зам дагуу хаалт босгон, гудамж талбайд дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлж, жижиг дэлгүүр мухлагийг тонон дээрэмдэж танхайрсан байна.

Алжирт өнгөрсөн 4-р сарын 2-нд энэ улсын ерөнхийлөгч асан Абдельазиз Бутефлика ард иргэдийнхээ шахалт шаардлагаар төрийн эрхээс буусан хэдий ч өнөөг хэр энэ улсын төр засгийн эрхэнд түүний гар хөл бологчид байгаа гэж үзэн оюутан залуус засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө