Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НАТО-Украины хамтын ажиллагааны ойг тэмдэглэлээ

  Б.Оюун 2019-05-22 615

​Украины нийслэл Киев хотноо Умард Атлантын цэргийн эвсэл болоод Украины хамтын ажиллагааг эхлүүлсний 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Киев хотын төвд байрлах Европын талбайд энэхүү ойд зориулсан арга хэмжээ болж, НАТО болон Украины албаны хүмүүс оролцжээ.

Киев хотноо болсон арга хэмжээний үеэр НАТО-ийн албаны төлөөлөгчид Украиныг Евро-Атлантын чиглэлд хүрээгээ тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна. Энэ өдөр Киев хотын төв талбайг НАТО болон Украины туг далбаагаар чимэглэж, 70 жилийн ойг ёслол хүндэтгэлтэйгээр угтжээ.

Ойд зориулсан арга хэмжээг Украин дахь НАТО-ийн мэдээлэл, харилцааны төвийн санаачлагаар зохион байгуулсан байна. Энэхүү төвийн тэргүүн Барбора Маронкова хүндтэй зочиддоо хандан “Евро-Атлантын бүс, Умард Атлантын бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалах нь Украины аюулгүй байдалтай салшгүй холбоотой үйл явц” гэдгийг онцлон хэлсэн байна. Тэрээр түүнчлэн Украин улс нь НАТО-ийн чухал түнш, найдвартай хамтрагч улс орон байх болно гэдгийг батлан хэлжээ.

НАТО болон Украины түншлэлийн 70 жилийн ойн арга хэмжээнд түүнчлэн НАТО-гийн Европ болон Евро-Атлантын интеграцчлалын асуудал хариуцсан дэд сайд Иванна Климпуш-Цинцадзе, Украин дахь Их Британийн элчин сайд Жудит Гоф болон Канад улсаас Украинд суугаа элчин сайд Руслан Кац нар оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө