Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЙЕМЕНИЙ ЦЭРГИЙНХЭН САУДЫН АРАБ ЛУУ ДАЙРАЛТ ХИЙЖЭЭ

  Б.Оюун 2019-05-23 543

Йемений зэвсэгт хүчин Саудын Арабын нутаг дэвсгэр лүү нисэгчгүй дроны тусламжтай цохилт өгчээ. Тэдний дайралтад Саудын Арабын Нажран мужийн баруун өмнөд хэсэгт байрлах цэргийн ангарууд өртсөн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эдгээр ангарт цэргийн онгоцнууд байрлаж байжээ.

Йемений “Аль Масира” телевизийн мэдээлж байгаагаар энэхүү дайралтыг Йемений зэвсэгт хүчин Саудын Араб тэргүүтэй Холбоотны хүчнийхний явуулсан цохилтын хариуд явуулсан байна. Йемений Хути Ансарулла тэргүүтэй зэвсэгт хүчин Саудын Арабын цэргийн нисэх буудлын дэргэдэх зэвсгийн агуулах болоод цэргийн онгоцнууд байрлаж байсан ангар луу цэргийн зориулалт бүхий Qasef-2K нисэгчгүй дрон ашиглан цохилт хийжээ. Энэ дайралтын дүнд ангарт гал гарч шатсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө