Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ПАКИСТАН “ГАЗАР-ГАЗАР” АНГИЛЛЫН ПУУЖИН ТУРШЖЭЭ

  Б.Оюун 2019-05-24 246

Пакистаны зэвсэгт хүчин “Шахин-2” баллистик пуужингийн туршилт амжилттай явуулжээ. “Газар-газар” ангиллын пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай, 1.5 мянган км зайд тусах чадвартай гэнэ.

Пакистаны туршсан баллистик пуужин нь дундын зайн тусгалтай пуужин байжээ. “Шахин-2” пуужинг энгийн цэнэгт хошуугаар цэнэглэхээс гадна мөн цөмийн цэнэгт хошуугаар ч цэнэглэх боломжтой, өндөр нарийвчлал тусгал бүхий пуужин юм.

Пакистаны Зэвсэгт хүчний албаны хүмүүсийн мэдээлснээр энэхүү зэвсэг нь бүс нутагт аюулгүй байдлыг тогтоон барихад шаардлагатай стратегийн чухал зэр зэвсэг гэнэ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө