Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

КАТМАНДУД АХУЙН ХИЙ ДЭЛБЭРСНЭЭС 4 ХҮН АМИА АЛДЖЭЭ

  Б.Оюун 2019-05-27 298

Балбын нийслэл Катманду хотод нэгэн зэрэг хоёр газар золгүй явдал болж, ахуйн хийн баллон дэлбэрснээс 4 хүн амиа алдаж, 6 хүн гэмтэж түлэгджээ. Золгүй хэрэг Катманду хотын Сукедхар болон Гаттекуло дүүрэгт болсон байна.

Катманду хотын Сукедхар дүүрэгт үсчний газар ахуйн хий дэлбэрснээс 3 хүн амиа алдсан байна. Тэгвэл Гаттекуло дүүрэгт мөн ахуйн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй золгүй явдал болж, мөн нэг хүн амиа алдсан байна. Аврагчид болон түргэн тусламжийнхан яаралтай ирж, шаардлагатай тусламж үзүүлжээ.

Түүнчлэн ахуйн хий дэлбэрсэн шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. Балбын эрх баригчид дээрх хоёр хэрэг явдал золгүй явдал байсан уу, эсвэл зохион байгуулалттайгаар халдлага үйлдэхээр зориуд ахуйн хийнүүдийг дэлбэлсэн үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Учир нь даваа гарагаас элэн Балбад үйл ажиллагааг нь хориглодог коммунист намынхан ажил хаялт зарлаж байгаа юм. Магадгүй тэднийг олон нийтийн анхаарлыг татахын тулд энэ явдлыг зохион байгуулсан байж болохыг үгүйсгэлгүй, давхар холбогдуулан шалгах болно гэж албаны хүн ярьжээ. Катмандуд болсон дээрх хоёр дэлбэрэлтийн дараа хаа сайгүй аюулгүй байдлыг чангатгасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө