Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Осол гэмт өнгөрсөн оноос 11 хувиар нэмэгджээ

  Т.Бадамханд 2019-05-27 220

Осол гэмтлээр амь насаа алдаж байгаа тохиолдлыг 365 хоногт хувааж үзвэл өдөрт 7-8 хүн зөвхөн энэ шалтгааны улмаас хорвоог орхиж байна гэх харамсалтай тоо гарч байна. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 20 гаруй мянган хүн бэртэж гэмтэж, 600 гаруй нь амь насаа алдсан бол, 375 хүүхэд зам тээврийн осолд орж, 52 хүүхэд эндсэн, 33 хүүхэд түлэгдэж нас баржээ гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт их байна.

Харин цаашид үүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг  дан ганц хууль хяналтын байгууллага, эмнэлэг хангах биш шат шатандаа, салбар бүртээ анхаарал хандуулж, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг албаныхан учирлаж байна.

Гарч буй нийт осол гэмтлийн 56 хувь нь нийслэл хотод, 40 гаруй хувь нь хөдөө орон нутагт гарсан байна. Монгол улсын засгийн газар 2002 оноос хойш Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг шат дараатайгаар 17 жилийн турш авч хэрэгжүүлсэн байна. ард иргэдээ осол гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцлийг хангах зорилгоор төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд, албан тушаалтан нэг дор цугларч “Осол гэмтлээс сэргийлэх, тогтвортой хөгжлийн зорилт 2030” үндэсний чуулганыг ЭМЯ болон ГССҮТ хамтран зохион байгууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө