Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗОРИУЛАН БУКИНГЕМЫН ОРДОНД ТӨРИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙЛЭЭ

  Б.Оюун 2019-06-04 428

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания нар Их Британийн Вант улсад хийж байгаа төрийн дээд хэмжээний айлчлалаа үргэлжлүүлж байна. Америкийн тэргүүний айлчлалын эхний өдөр маш шахуу хөтөлбөртэй байж, Дональд болон Мелания Трамп нар Букингемын ордонд зочлон, Их Британийн хатан хаан 2-р Элизабетад бараалхаж, мөн энэ өдрийн орой нь АНУ-ын ерөнхийлөгчид зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болсон юм. 

АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд тэрээр Их Британид анх удаа төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа юм. Одоогоос жилийн өмнө Дональд Трамп Их Британид ажлын айлчлал хийж, хатан хаан 2-р Элизабеттай уулзан бараалхаж байсан ч энэ удаагийн айлчлал төрийн дээд хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог байгаа юм. Америкийн төрийн тэргүүний айлчлал даваа гарагт эхэлсэн. Өмнө нь Дональд Трамп Их Британид АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар айлчилж байсан ч энэ удаагийнх шиг өндөр дээд статустайгаар айлчлаагүй, танд дээр хэлсэнчлэн албаны айлчлалын статустай байсан юм. 

банкетный зал

АНУ-ын ерөнхийлөгчийн Их Британийн Нэгдсэн Вант улсад хийж байгаа айлчлал энэ сарын 3-наас эхэлсэн. Энэ өдөр ноён Трампын гэр бүлийг Кларенс хауст Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз, гэргийн Корнуоллын ахайтан Камиллагийн хамтаар хүлээн авч тэд хамтдаа цай ууцгаасан бол дараагаар нь хатан хааны гэр бүлийн дунд үеийн төлөөлөл болох ханхүү Уильям, Кембрижийн ахайтан Кейт болон Сассексийн гүн, ханхүү Харри нартай мөн уулзжээ.

БУКИНГЕМЫН ОРДОН ДАХЬ ХҮЛЭЭН АВАЛТ

Улмаар Трампын гэр бүл Английн хатан хааны албан ёсны өргөө болох Букингемын ордонд хүрэлцэн ирж, энд АНУ-ын ерөнхийлөгчид зориулсан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцжээ. Хүндэтгэлийн хүлээн авалтад Английн хатан хааны гэр бүлийн гишүүд, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, засгийн газрын гишүүд, гадны ЭСЯ-дын төлөөлөл гэхчлэн хүндтэй зочид уригдан оролцжээ.

Букингемын ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалт хатан хаан 2-р Элизабет болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын мэндчилгээ, талархлын үгээр эхэлжээ.

Хатан хаан хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Дэлхийн 2-р дайн, Америк Английн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар хөндсөн байна. 2-р Элизабет цугласан олонд хандан хэлсэн үгэндээ:

-Их Британи, АНУ болон бусад Холбоотон улс орнууд Дэлхийн 2-р дайны дараах он жилүүдэд хүн төрөлхтөн дахин ийм дайны гашуун утаа амсахгүйн тулд, ийм хямрал дайн тулааныг давтагдуулахгүйн тулд олон улсын институт, нэгдсэн системийг байгуулахын тулд нягт хамтран ажилласаар ирсэн. Бид хамтдаа энхтайвнаар зэрэгцэн оршиж, аливаа асуудал хямралаа хамтдаа хэлэлцэн шийдэж, энхтайван байдлыг сахин хамгаалсаар ирсэн. Бид өнөөдөр улс орнуудын нүсэр их хүчин чармайлтаар бүтээсэн энэхүү системээ хадгалж хамгаалах нь чухал... гэдгийг тэмдэглэн хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн Их Британи болон АНУ-ын “мөнхийн найрамдал”-т харилцааг өндрөөр үнэлж явдагаа хэлж, Дэлхийн 2-р дайны он жилүүдэд Британийн ард түмний гаргасан эр зоригийг магтан, Английн хатан хааныг “түүхэн амьд гэрч болсон агуу эмэгтэй” гэж нэрлэсэн байна. Трамп 1940-өөд онд Европ тивд өрнөсөн түүхэн үйл явдлыг нэхэн дурсч, “нацистуудын цэргийн машин Европын хотууд руу олон тооны бөмбөг хаяж, хүн төрөлхтөний эсрэг цуст дайн өрнүүлсэн. Зөвхөн Букингемын ордны дээр л гэхэд дайны он жилүүдэд 16 удаа бөмбөг хаясан байдаг. Энэ хүнд хэцүү цаг мөчид Британичууд эх орон, газар шороогоо хамгаалан нэгдэн нийлж чадсан. Энэ бүхэн ялалтад хүргэсэн” гэжээ. 

Королева и Трамп

НОРМАНДИЙН АЖИЛЛАГААНЫ 75 ЖИЛИЙН ОЙ

АНУ-ын ерөнхийлөгчийн Их Британид хийж байгаа айлчлал Холбоотны хүчин Нормандид буусан түүхэн үйл явдлын 75 жилийн ойтой давхцаж байгаа юм. Холбоотны хүчин 1944 онд  Нормандид буусны 75 жилийн ой 6-р сарын 6-нд тохиож, энэхүү түүхэн үйл явдлын ойн гол арга хэмжээ Английн Портсмут болон Францын Нормандид болох юм. Нормандийн ажиллагаа буюу “Оверлорд” ажиллагаа 1944 оны 6-р сарын 6-нд эхэлж, Холбоотны хүчин Францын Нормандид буун Сена мөрнийг гатлан Парис хотыг нацистын армиас чөлөөлөн, цаашлан Франц-Германы хил рүү стратегийн чухал давшилт хийж байсан юм.

НЭР НЬ ҮЛ МЭДЭГДЭХ ЦЭРГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийж байгаа төрийн айлчлал Нормандид Холбоотны хүчин буусны түүхт үйл явдлын ойтой давхацсан. Тиймдээ ч ноён Трамп тэргүүн хатагтай Меланиягийн хамтаар Вестминстерт байрлах “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөсөн байна.

Букингемын ордныг зорихоосоо өмнө Трамп гэргийн хамтаар Вестминстерыг зорьж, тэнд Америкийн ерөнхийлөгчийн гэр бүлийг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, түүхэн дурсгалт газруудаар явж танилцжээ. Хатан хаан 2-р Элизабет Трампыг Америкийн цэрэг дайчдын дурсгалт газруудтай танилцуулж, 18-р зууны үеийн Нью Йоркийн газрын зургийг харуулсан байна. Вестминстерт ийнхүү саатсаныхаа дараагаар Трамп, Мелания нар хунтайж Чарльзын эдлэн газрыг зорьж, улмаар тэндээсээ нисдэг тэргээр Букингемын ордныг зорьж, хатан хааны нэрэмжит төрийн хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцсон юм. 

Image result for трамп памятник неизвестному солдату лондон

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө