Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, ИХ БРИТАНИЙН ТАЛУУД ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

  Б.Оюун 2019-06-04 343

АНУ-ын төрийн тэргүүн Их Британийн Вант улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр ажил хэрэгч уулзалтуудаар үргэлжилж байна. Айлчлалын 2 дахь өдөр Дональд Трамп Даунинг стритэд Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзалт хийж байгаа юм. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаас гадна Лондон Вашингтоны хооронд худалдааны гэрээ байгуулж, худалдаа эдийн засгийн харилцаагаа тэлэх асуудлаар хэлэлцэж байна.

Дональд Трампын үзэж байгаагаар Их Британи улс АНУ руу бараа таваар нийлүүлэгч томоохон зах зээл, Европ дахь худалдааны гол түнш улс орны нэг юм. АНУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн 2-р сард хийсэн мэдэгдэлдээ Их Британи ЕХ-ноос гарсны дараагаар энэ улстай худалдааны цоо шинэ гэрээ хэлцэл байгуулж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ.

Америк болон Англи улсууд нь дэлхийн топ 5 хүчирхэг эдийн засаг бүхий улс орны хувиар цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тэмүүлэх болно.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ

Айлчлалын хоёр дахь өдөр Их Британийн нийслэл Лондон хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөх бололтой. Лондонд мягмар гарагт ноён Трампыг Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзалт хийх өдөр олныг хамарсан жагсаал болох нь тодорхой болоод байгаа юм.  Өнгөрсөн оны 7-р сард Трампын Их Британид албаны айлчлал хийх үеэр Лондон хотын төвд 250 мянга гаруй хүн оролцсон жагсаал болж байсан. Энэ үеэр жагсагчид Трампын 6 метрийн өндөртэй “baby Trump”-ыг дахин хөөргөж, олон нийтийн анхаарлыг татах бололтой. Лондон хотноо “Трамп стоп” нэртэй эсэргүүцлийн жагсаал болж, зохион байгуулагчид нь иргэдээ Трафальгарын талбайд цуглахад уриалжээ. Улмаар жагсагчид Трампын цувааг даган байршлаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа юм.

Воксхолльский мост

Маргааш буюу 6-р сарын 5-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Тереза Майн хамтаар Английн өмнөд эрэгт байрлах Портсмутыг зорино. Энд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель болон дэлхийн бусад улс орнуудын тэргүүлэгчид болоод Дэлхийн 2-р дайны 300 гаруй ахмад дайчны хамтаар Нормандад Холбоотны хүчин буусны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө