Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЧЕХЭД ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРОХЫГ ШААРДАН ЖАГСЧЭЭ

  Б.Оюун 2019-06-05 362

Чехийн нийслэл Прага хотноо мягмар гарагт олныг хамарсан жагсаал болж, энэ улсын иргэд улсынхаа ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй засгийн газраа огцрохыг шаарджээ. Эрх баригчдын эсрэг гол жагсаал Прага хотын Вацлавын талбайд болж, зохион байгуулагчдынх нь мэдээлж байгаагаар энэ өдөр 120 мянга гаруй хүн жагсаалд нэгдсэн байна.  

Чехийн иргэд улсынхаа ерөнхий сайдыг ЕХ-ноос улс оронд нь хуваарилсан хөрөнгө мөнгийг хууль бусаар, зориулалтаас нь өөр чиглэлээр ашигласанд буруутгаж байгаа юм. Мягмар гарагт болсон жагсаал нь Чехэд 1989 онд өрнөж байсан “хилэн хувьсгал”-аас хойш энэ улсад дэгдсэн хамгийн өргөн хүрээний, хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болжээ. Чехийн иргэд улсынхаа засгийн газрыг, тэр дундаа ерөнхий сайд Андрей Бабишийг улсын хөрөнгө мөнгийг үр бүтээлгүй зарцуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласанд буруутгаж байгаа юм. Чехийн засгийн газар ийнхүү гадны зээл тусламжийг зориулалтын бусаар ашигласан баримтыг ЕХ-ноос гаргаж байгаа тайланд мөн тусгаж, Прагийн эрх баригчдаас Чехэд олгосон зээл тусламжийн мөнгийг эргүүлэн татах шийдвэр гаргаж болзошгүй байгаа юм.

Чехийн ерөнхий сайд түүний эсрэг гаргасан эдгээр гомдол, санал, эсэргүүцлийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.

Чехэд ийнхүү эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгааг эсэргүүцсэн ард олны жагсаалыг “ардчиллын төлөөх эвсэл”-ээс зохион байгуулжээ. Чехэд өнгөрсөн 4-р сарын сүүлээс эхлэн олныг хамарсан жагсаал цуглаан үе үе болж, мягмар гарагийн жагсаалаас 10-аад хоногийн өмнө Вацлавын талбайд мөн л эсэргүүцлийн жагсаал болж байжээ. Жагсагчид гартаа “Бабиш огцор” гэсэн уриа лоозон барин жагссан байна.

 ҮЙЛ ЯВДАЛ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ?

Хуучин коммунист намын гишүүн байсан Андрей Бабиш нь хөрөнгө чинээгээрээ Чехэд 2-т жагсдаг, нөлөө бүхий хүн юм. Тэрээр 2017 онд ANO популист намыг тэргүүлэн засгийн эрхэнд гарч ирэхдээ төр дэх авлига, хээл хахуулийг зогсооно, нэгдсэн Европын үзэл суртал дор улс орноо хөгжүүлнэ гэхчлэн амлалтууд өгч гарч иржээ. Ийнхүү эх оронд нь Бабишийг огцрохыг шаардаж байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногт түүний нам Европарламентын сонгуульд тэргүүлж, сонгогчдын 21,2%-ийн санал авсан юм.

Image result for Андрей Бабиш – миллиардер и популист

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө