Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТРАМПЫН АЙЛЧЛАЛЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЛАА

  Б.Оюун 2019-06-05 313

Английн нийслэл Лондон хот, мөн бусад томоохон хотуудад АНУ-ын тэргүүний Их Британид хийж байгаа төрийн дээд хэмжээний айлчлалыг эсэргүүцсэн олны жагсаал цуглаан болж, өнөөдөр ч мөн үргэлжилж байна. Лондон хотын төвд байрлах Трафальгарын талбайд цугласан олон Трампын дүрс бүхий аварга том бөмбөлөг хөөргөж, АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцжээ.

Лондон хотын гудамжнаа 6 метрийн өндөртэй “baby Trump”-ыг хөөргөжээ. Энэ хүүхэлдэйн бөмбөлөгийг жилийн өмнө Трампын Их Британид хийсэн анхны албаны айлчлалын үеэр мөн хөөргөж байсан юм.

Өнгөрсөн оны 7-р сард Трампын Их Британид албаны айлчлал хийх үеэр Лондон хотын төвд 250 мянга гаруй хүн оролцсон жагсаал болж байжээ. “Baby Trump” нь хүүхдийн живх өмсч, гартаа гар утас барьснаас дүрслэгдэж, Английн жагсагчид жилийн өмнө хөөргөж байсан Трампыг энэ удаад ч мөн олны анхаарлыг татахын тулд төв талбайдаа хөөргөжээ. Жагсагчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зөвхөн улс үндэстнээ бодсон аминчхан байр суурь, дэлхийг захирч өөрийнхөөрөө байлгах гэсэн бодлого, мөн дэлхийн улс орнуудын ашиг сонирхлыг уландаа гишгэж, зөвхөн Америк орон хүчирхэг мэтээр цээжээ дэлдэн бардамнаж байгааг нь шүүмжлэн эсэргүүцэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө