Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, ИХ БРИТАНИТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

  Б.Оюун 2019-06-05 263

Их Британийн Нэгдсэн Вант улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп айлчлалынхаа хоёр дахь өдөр улс төрийн, ажил хэрэгч яриа хэлэлцээрүүд хийн завгүй ажиллажээ. Ноён Трамп Даунинг Стритэд Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзаж, хоёр улсын харилцаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Лондонд болсон уулзалтын үеэр АНУ болон Их Британийн талууд хоёр улсын цаашдын харилцаа, Брекситын дараах нөхцөл байдал, мөн худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцжээ. 

Даунинг Стритэд болсон уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын тэргүүн Дональд Трамп Их Британийн хамтрагч Тереза Мэйтэй хийсэн уулзалтыг ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт болсон гээд талууд Брекситын дараах хоёр улсын харилцааны асуудал дээр түлхүү анхаарал тавин хэлэлцсэн талаар онцолжээ. Тухайлбал талууд Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсны дараагаар худалдааны шинэ гэрээ хэлцэл байгуулахаар тогтсон талаар мэдэгдсэн байна.

Встреча трампа и мэй

АНУ-ын тэргүүн болон ерөнхий сайдын суудлаа тун удахгүй орхих гэж байгаа Их Британийн ерөнхий сайд нар түүнчлэн Хятадын Huawei компанитай цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хөндөн хэлэлцэж, Лондон Вашингтоны харилцааг тэлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Дональд Трамп хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ:

-Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахаар төлөвлөж байгаа. Тиймээс бид цаашдаа Их Британийн талтай худалдааны өргөн хүрээний хамтын ажиллагааг чухалчилж, манай хоёр орны хооронд худалдааны шинэ гэрээ хэлцэл байгуулах хүсэлтэй байна. Хэрвээ ийм гэрээ хэлцэл байгуулбал бид худалдааны эргэлтээ одоогийнхоос 2, 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавих болно гэжээ.

Тэгвэл ердөө 2-хон хоногийн дараа ерөнхий сайдын суудлаа орхих гэж байгаа хатагтай Мэй Даунинг стритийн уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ:

- Ноён Трамптай бид өмнө нь уулзаж байхдаа Брекситын дараа манай хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулах асуудлаар хэлэлцэж байсан. Өнөөдөр ч бид энэ асуудлыг хөндөн хэлэлцэж, урьдын адил манай хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх тал дээр санал нэгдлээ гэсэн байна.

Түүнчлэн талууд уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаас гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл зэрэг өргөн сэдвээр хэлэлцэн, байр сууриа солилцжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө