Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХОЛБООТНЫ ХҮЧИН НОРМАНДИД БУУСНЫ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

  Б.Оюун 2019-06-06 255

Одоогоос 75 жилийн тэртээ Францын Нормандид Холбоотон улс орнуудын цэрэг армийнхан бууж, “Оверлорд” нууц нэрэн дор тусгай ажиллагаа явуулан, Дэлхийн 2 дайныг эцэс болгоход чухал түлхэлт өгсөн хоёр дахь фронтыг нээж байжээ. Энэхүү түүхэн үйл явдлын ойг Францын Норманди болон Британийн Портсмут хотноо тэмдэглэлээ.

Портсмутад болсон ёслолын ажиллагаанд Их Британийн Нэгдсэн Вант улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хатан хаан 2-р Элизабет, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдийн хамтаар оролцож, түүхэн үйл явдлын ойг нэхэн дурсчээ.

Нормандид Холбоотны хүчин буусны 75 жилийн ойг Британийн Портсмут хотод тэмдэглэж, ёслолын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, гэргий Меланиягийн хамтаар оролцжээ. Ёслолын арга хэмжээн дээр Их Британийн хатан хаан 2-р Элизабет Нормандийн ажиллагаанд оролцсон ахмад дайчдад хандан тэдний эр зориг, тэвчээр хатуужлаар өнөө ч бахархан бахдаж явдагаа хэлж, өөрийн эцэг 6-р Георг хааны Холбоотны хүчин Нормандид буусны дараа хэлж байсан үгийн хэсгээс хэлжээ.

Макрон и Мэй

Түүнчлэн Нормандийн ойн ёслолд оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 1944 оны 6-р сарын 6-нд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Франклин Рузвельтын Холбоотны цэрэг дайчдад хандан хэлж байсан үг, залбиралыг мөн давтан хэлж, хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан дайныг төгсгөхөд онцгой нөлөө үзүүлсэн түүхэн ажиллагааг нэхэн дурсчээ. 

ветераны на сцене

Британийн Портсмутад болсон ёслолын ажиллагаанд Нормандийн ажиллагаанд оролцож явсан, мөн Холбоотны хүчний эгнээнд алба хааж явсан 300 ахмад дайчин оролцжээ. Тэд өнөөдөр 90 гарч, 100 нас дөхсөн ахмад буурлууд болж, жилээс жилд дайны ахмад дайчдын тоо цөөрсөөр байна.

Портсмутад болсон ёслолын ажиллагаанд дэлхийн 16 улс орны төр засгийн тэргүүлэгчид, тэр дундаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Холбооны канцлер Ангела Меркель оролцож, хүн төрөлхтөний түүхэн дэх хар толбо болох дайны гамшгийг дахин давтагдуулахгүйн тулд нэгдсэн тунхаг бичиг гаргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө