Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн 2-р дайны хувь заяаг шийдэхэд түлхэлт өгсөн "Оверлорд" ажиллагаа

  Б.Оюун 2019-06-06 390

Дэлхийн 2-р дайныг эцэс болгоход Гитлерын Германы эсрэг нэгдсэн Холбоотны хүчний оролцоо нөлөө их байдаг юм.

1944 оны 6-р сарын 6-ны өдөр Америк, Англи, Канад, Франц зэрэг орны цэрэг дайчид Нормандийн эрэгт буун, фашистын Германы эсрэг хүчээ нэгтгэж 2-р фронтын шугамыг нээж, дайсны хүчинд шийдвэрлэх гол цохилтуудыг өгч байжээ. Холбоотны хүчин Нормандид буусан үйл явдлыг Англи хэлтэн улс орнуудад “Д өдөр” гэж нэрлэн тэмдэглэдэг юм.

Холбоотны хүчнийхэн 1944 оны зун Францын Нормандид цуглан, чухам эндээс дайны 2-р фронтыг нээж байжээ. “Оверлорд” ажиллаганд нийтдээ 6,700 гаруй цэргийн онгоц, нисдэг тэрэг, мөн энэ тооны байлдааны хөлөг онгоцнууд, 2,8 сая гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэрэг арми нэгджээ.

Нормандийн ажиллагааны эхний хэсэг Нептун гэсэн нэрээр эхэлж, дайсны стратегийн гол чухал плацдармыг булаан эзэлж, Германы хил рүү дайралт довтолгоо хийхэд оршиж байжээ. Холбоотны хүчний Норманди дахь ажиллагааг амжилттай болоход Зөвлөлтийн армийн дайчдын Дорнод фронт дээр байгуулж байсан амжилтууд хамгийн ихээр нөлөөлсөн юм.

Image result for нормандия оверлорд

1944 оны зун фашистын Германы арми ар араасаа томоохон цохилтод өртөн, Холбоотны хүчин Зөвлөлтийн армийн дэмжлэгтэйгээр Беларусь, Балтийн орнууд болоод Польшийн зүүн хэсгийг чөлөөлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө