Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДАЛЛАС ХОТОД БАРИЛГЫН КРАН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ДЭЭР УНАЖЭЭ

  Б.Оюун 2019-06-10 3956

АНУ-ын Даллас хотод 5 давхар орон сууцны барилга дээр барилгын өргөгч цамхаг унажээ. Золгүй явдал болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч энэ явдлын улмаас нэг хүн амиа алдаж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн түүнчлэн барилгад их хэмжээний хохирол учирч, дахин ашиглах аргагүй болсон байна.

Орон нутгийн аврах албаны мэдээлж байгаагаар барилгын кран хүчтэй салхинд найган унасан байж болзошгүй гэнэ. Учир нь Далласт энэ өдөр цаг агаар таагүй, хотод хүчтэй аадар бороо орох тухай цаг уурын урьдчилсан мэдээлэл өгч, салхины хүч цагт 113 км хүртэл ширүүсэн шуурч байжээ. Барилгын кран орон сууцны барилга дээр унаснаас гэртээ байсан нэг эмэгтэй амиа алдаж, 2 хүний амь нас эрсдэж болзошгүй байдалд, мөн 3 хүний биеийн байдал туйлын эгзэгтэй байгаа гэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө