Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТОКАЕВ КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРЬДЧИЛСАН СОНГУУЛЬД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

  Б.Оюун 2019-06-10 625

Казахстанд энэ ням гарагт болсон ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд энэ улсын одоогийн тэргүүн Касым Жомарт Токаев тэргүүлж байна. Түүний төлөө сонгуулийн экзит полын дүн мэдээгээр иргэд сонгогчдын 70% нь саналаа өгсөн дүнтэй байгаа юм. Токаевыг ерөнхийлөгчийн сонгуульд Казахстаны “Нур Отан” намаас нэр дэвшүүлсэн байна. Энэ намыг Токаевт хугацаанаасаа өмнө ерөнхийлөгчийн суудлаа орхин, эрх үүргээ шилжүүлэн өгсөн Казахстаны анхны төрийн тэргүүн Нурсултан Назарбаев тэргүүлдэг юм.

Казахстанд ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр, хуулийн хугацаанаасаа өмнө төрийн тэргүүний суудлаасаа буусны дараа өнгөрсөн 3-р сарын 20-нд ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль явуулах шийдвэр гарган, сонгуулийн товыг тогтоосон юм. Улс орноо 30 жил тасралтгүй тэргүүлсэн Нурсултан Назарбаев өөрийн залгамжлагчаар улсынхаа Парламентын дээд танхим, сенатын тэргүүн  Касым-Жомарт Токаевыг нэрлэж, түүнд ерөнхийлөгчийн эрх үүргээ шилжүүлэн өгсөн юм.

 Казахстанд энэ ням гарагт ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд болж, нийтдээ 7 хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Токаев сонгогчдын дийлэнх олонхийн саналаар тэргүүлжээ.

Токаевын араас сонгогчдын 15%-ийн саналаар сөрөг хүчний намаас сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Амиржан Косанов 2-рт бичигдсэн байна. Нийтдээ ерөнхийлөгчийн сонгуульд Казахстаны сонгуулийн насны иргэдийн 77% нь оролцсон дүнтэй байна. Сонгуульд сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тэргүүлж, хэрвээ энэ босгыг давсан нэр дэвшигч тодрохгүй бол 2 дахь шатны сонгууль явуулах байжээ. Казахстанд ерөнхийлөгчөө 5 жилийн хугацаатайгаар сонгодог байна.

ЖАГСААЛ

Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийт 19 удаагийн зөрчил илрүүлсэн талаар энэ улсын ерөнхий прокурорын газраас мэдээлжээ. Тэр дундаа сонгуулийн өдөр хууль бусаар суртал ухуулга явуулсан, нэг сонгогчид хэд хэдэн саналын хуудас тараасан, мөн саналын хайрцаг луу нэг дор олон хуудас бөглөж хийсэн гэх мэт зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн сонгуулийн дараа Казахстаны сөрөг хүчний “Казахстаны ардчилсан сонголт” нам сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал хийжээ.

Митинг в КазахстанеКазахстаны нийслэл Нур-Султан хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, энэ үеэр цагдаа нар 500-аад хүнийг баривчлан саатуулжээ. Ийнхүү жагсагчид улс орондоо явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус явагдсан, сонгуулийн дүн урьднаас тодорхой байсан гэх зэргээр эсэргүүцсэн байна. 

Митинг в Казахстане

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө