Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БОРИС ЖОНСОН ТОРИГИЙН ЭХНИЙ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТАД ТЭРГҮҮЛЛЭЭ

  Б.Оюун 2019-06-14 562

Их Британийн эрх баригч Консерватив намын даргын сонгуулийн эхний шатны санал хураалт болж, нэр дэвшсэн улс төрчдөөс энэ улсын гадаад хэргийн сайд асан, Брекситын хөтөлбөрийг дэмжигчдийн нэг Борис Жонсон тэргүүлжээ. Тэрээр Тори-д явагдсан эхний тойргийн санал хураалтад консерваторуудаас хамгийн олон санал авч тэргүүлсэн байна.

Эхний ээлжийн санал хураалтыг зөвхөн Консерватив намын танхимын 313 гишүүний дунд явуулж, энэ шатанд Борис Жонсон нийтдээ 114 буюу хамгийн өндөр санал авч тэргүүлсэн байна. Түүнчлэн эхний шатанд Тори-гийн тэргүүний суудалд нэр дэвшсэн улс төрчдөөс өөр 6 нэр дэвшигч дараагийн шатны санал хураалтад оролцох эрхтэй болжээ.

Борис Жонсоны араас Их Британийн одоогийн гадаад хэргийн сайд Жереми Хант, байгаль орчны сайд Майкл Гоув нарын төлөө тус тус 43 болон 37 хамтрагч нь саналаа өгсөн байна. Тэгвэл бусад нэр дэвшигчдийн хувьд Брекситын асуудал хариуцсан сайд асан Доминик Рааб-27, дотоод хэргийн сайд Сажид Давид-23, олон улсын хөгжлийн сайд Рори Стюарт-19, мөн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 20 санал тус тус авч дараагийн шатны санал хураалтад өрсөлдөхөөр болжээ.

Тэгвэл Консерватив намын даргын суудлын төлөө нэр дэвшсэн 10 улс төрчөөс 3 нь буюу Андреа Ледсом, Эстер Маквей, Марк Харпер нар хангалттай санал авч чадаагүй учраас цаашдын өрсөлдөөнөөс хасагдсан байна. Тэд дараагийн шатанд үлдэхэд шаардагдах 17 саналын босгыг давж чадаагүй байна.

Их Британийн эрх баригч намын даргыг сонгох санал хураалт ирэх 7-р сард дуусч, ерөнхий сайдын суудлаасаа огцрон үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хатагтай Тереза Мэйг залгамжлан засгийн газраа тэргүүлэх ээлжит улс төрч тодрох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө