Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АССАНЖИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ ХОЙШЛОГДОЖ БАЙНА

  Б.Оюун 2019-06-15 277

Америкийн WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг ялтан шилжүүлэх гэрээгээр гадны улс орон руу шилжүүлэх үйл явц ирэх оны 2-р сар хүртэл хойшлогдож байна. Энэ дагуух шийдвэрийг Английн Лондон хотын шүүх энэ баасан гарагт гаргажээ. Лондон хотын шүүх Жулиан Ассанжийг АНУ-ын талаас гаргасан хүсэлтийн дагуу Вашингтоны талд шилжүүлэн өгөх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Жулиан Ассанжийн эсрэг Америкийн тал нийтдээ 18 зүйл анги хэрэг тулган хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа юм. Тэдгээрийн дотор төрийн нууц мэдээ мэдээлэлд нэвтэрч, олон нийтэд дэлгэсэн, мөн улс орных нь ашиг сонирхлын эсрэг тагнан мөрдөх ажиллагаа явуулсан гэх зэрэг зүйл заалтууд багтаж байна. Лондон хотын шүүх Жулиан Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөх эсэх асуудлаарх хуралдаан явуулахад Ассанж видео холбоогоор шүүх үйл явцад оролцсон байна. Ассанж энэ үеэр Америкийн талаас түүнийг буруутгаж байгаа хэрэгт гэм буруугүй гэдгээ мэдэгджээ.

Жулиан Ассанжийн өмгөөлөгч Женнифер Робинсон шүүх хуралдаан дээр хэлсэн үгэндээ:

-Ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага, ямар ч сэтгүүлч үнэн зөв мэдээллийг олонд түгээж мэдээлснийхээ төлөө яллагдах ёсгүй. Харин эсрэгээр олон нийтээс нууцалсан мэдээллийг ил гаргасны төлөө сэтгүүлзүйн салбарын шагнал хүртдэг. Тэгвэл Ассанжтай холбоотой, WikiLeaks сайттай холбоотой хэрэг бол энэ бүхнийг няцаасан хэрэг, ямар ч ардчилсан улс оронд ийм хэлмэгдүүлэлт явагдах учиргүй... гэжээ.

Image result for julian assange

Жулиан Ассанж шүүх үйл явц үргэлжлэх, шийдвэрээ гаргах хүртэл Лондоны Белмарш шоронд хоригдож байгаа юм. Түүнийг өнгөрсөн 4-р сарын эхээр Лондон дахь Эквадорын ЭСЯ цаашид орогнуулах боломжгүй гэж мэдэгдсэний дараагаар 7 жил гаруй амьдарсан элчингийн барилгаас баривчлан Белмарш дахь шоронд шилжүүлэн хорьсон юм. Түүнд батлан даалтаар суллагдах нөхцлийг зөрчсөний төлөө 50 долоо хоног буюу жил гаруйн хугацаатай хорих ял өгөн хорьж байгаа юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө