Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадад 6 магнитудын газар хөдөлжээ

  Б.Оюун 2019-06-18 235

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид даваа гарагийн орой 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаар Хятадын онцгой байдлын алба, байгалийн гамшигтай тэмцэх албанаас мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн голомт Сычуань мужийн Ибинь тойргийн Чаннин нэртэй суурингийн ойролцоо байжээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар даваа гарагийн үдшийн 22 цаг 55 минутын алдад болжээ. Газар хөдлөлтийн голомт газрын 16 км-ийн гүнд байсан байна.

Одоогоор гамшигт үзэгдлийн улмаас ямар хэмжээний хор хохирол учирсан нь тодорхойгүй байна. Сычуаньд болсон газар хөдлөлтийг мэргэжилтнүүд эхлээд газрын 5 км-ийн гүнд 5,8 магнитудын хүчтэй байсан гэж тооцсон ч энэ мэдээлэл өөрчлөгдөж, мөн эхний газар хөдлөлтийн араас 3,6 магнитудын доргилт чичиргээ үргэлжилжээ.

Хятадын Сычуань муж нь бүс нутагтаа газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байрладаг юм. 2008 оны 5-р сард энд 8 магнитудын хүчтэй газар хөдөлж, их хэмжээний гамшиг сүйрэл учран, 87 мянган хүн амиа алдаж, сураггүй алга болсонд тооцогдож байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө