Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, ОЙРХИ ДОРНОД РУУ ДАХИН МЯНГАН ЦЭРЭГ ИЛГЭЭНЭ

  Б.Оюун 2019-06-19 160

АНУ, Ойрхи Дорнодын бүс нутаг руу нэмж мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчин илгээхээр шийджээ. Пентагон Ойрхи Дорнодын бүс рүү цэргийн хүчнээ илгээж байгаа явдал Америк болон Ираны хоорондын харилцаа муудан, хурцдаад байгаа цаг үетэй давхцаж байгаа юм.

АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахены мэдэгдэж байгаагаар Ойрхи Дорнодын бүс рүү нэмж цэрэг илгээж байгаа алхам нь Иракийн зэвсэгт хүчний зүгээс дайсагнасан үйлдэл удаа дараа гарч байгаатай холбоотой гэнэ.

Түүнчлэн энэ шийдвэрт Оманы хоолойд гадны нефтийн танкерууд халдлагад өртөж, Вашингтон энэ хэрэг явдалд Ираны талыг буруутган хоёр улсын харилцаа дахин хурцадмал байдалд орсонтой холбон тайлбарлаж байна.

Пентагоноос гаргасан албаны мэдэгдэлд Вашингтон дээрх алхмаараа Ирантай дайсагнахыг огтхон ч хүсээгүй гээд авч байгаа арга хэмжээ нь Ойрхи Дорнодын бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн алхам гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө