Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их, дээд сургуулийн багшийн хөгжил, заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

  Г.Бадамлянхуа 2019-06-19 289

Үр дүнд суурилсан боловсрол-CDIO сургалтын заах арга зүйг сайжруулах төслийг БСШУСЯ, Сингапурын Темасек сан, тус улсын политехникийн сургуультай хамтран 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Монгол улсад дээд боловсролын багшийн заах арга зүйн чадамжийг хөгжүүлснээр дэлхийн жишигт нийцсэн мэдлэг, боловсролтой залуу үеийг бэлтгэх суурь үндэс болно гэж салбарынхан үзэж байгаа юм. Сэтгэгч, Зохиогч, Бүтээгч, Хэрэгжүүлэгч мэргэжилтэн бэлтгэх арга зүйг чухалчилж , багшийн заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх ахисан түвшний сургалтад манай улсын их, дээд сургуулиудын төлөөллүүд хамрагдаж, сургагч багш нар болоод байна. 

ШУТИС, МУИС, ХААИС, СИУС, ҮБХИС, МУБИС гэсэн төрийн өмчийн 6 сургуулиас шалгарсан 26 багш өнөөдөр түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгууллаа.

 ШУТИС, МУИС, ХААИС, СИУС, ҮБХИС, МУБИС гэсэн төрийн өмчийн 6 сургуулиас шалгарсан  26 сургагч багш Сингапурын зөвлөх багш нарт сурч, мэдсэнээ тайлагналаа. Зургаан сургуулийн сонгосон хөтөлбөрт шинээр хийгдсэн арга зүйн хэрэгжилтийн талаар энэ сарын 22-ыг хүртэл сургалт зохион байгуулах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө