Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японы Аниме студид санаатайгаар гал тавин 12 хүн амиа алдлаа

  TV5 News 2019-07-18 1159

Өнөөдөр буюу 18-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 10:30 цагт  Киёото хотод байрлах Аниме студид нэгэн этгээд гал тавьжээ. Гэмт этгээд байшин руу шингэн уусмал цацан гал тавих үед студид 70 гаруй хүн байсан байна. Галын уршигаар 12 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгджээ. Гал тавьсан этгээдийн хувийн мэдээллийг шалгаж байгаа бөгөөд  өөрөө түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэрээр студийг шатаах гэж байхдаа “бүгд үхэцгээ” хэмээн хашгирч байсныг гэрчүүд сонсжээ. Гэмт этгээд тус компанитай ямар нэгэн холбоотой байж болзошгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Киёото хотын аврах багийхан студийн нурангид дарагдсан, үлдсэн иргэдийг аврахаар ажиллаж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө