Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгост шөнийн клубын шал цөмөрч хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

  Д.Оюунтуяа 2019-07-27 1671

 Баасан гарагийн шөнө Өмнөд Солонгост шөнийн клубын дээд талын шал цөмөрч, Солонгосын хоёр иргэн, мөн Дэлхийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан хэд хэдэн гадны тамирчид бэртсэн байна. Хэрэг явдал Бямба гарагийн шөнийн 02 цагийн үед Гвангжу хотын клубт болжээ.  Хотын гал унтраах хэлтсийн  Ройтерс агентлагт өгсөн мэдээллээр, 10 гаруй хүн бэртэж гэмтсэн, тэдний дунд хэдэн тамирчин байгаа талаар нарийн тоо нь тодорхойгүй байна. Холбогдох албаныхан Өмнөд Солонгосын Ёонхап мэдээллийн агентлагт мэдээлснээр хэт их жингийн улмаас шалны нуралт үүссэн гэж үзээд байна.

"Бүжиглэж байх үед гэнэт бид 5-6 метр доош цөмөрч унасан, тэнд байсан бүх л хүмүүс бидэн рүү ухасхийн ирсэн. Бид унахдаа бие биенийхээ толгой дээрээс  унаж байсныг санаж байна. Зарим нь хүнд бэртсэн" гэж Шинэ Зеландын усан поло багийн ахлагч Матт Смолл ярьжээ.

Гвангжу бол нийслэл Сөүлээс өмнө зүгт 330 км-ийн зайд оршдог. Усанд сэлэлт, усан поло, шумбалт гэсэн төрлүүдээр өнгөрөгч хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгаа, маргааш Ням гарагт дуусах юм. Ёонхап агентлагийн мэдээлж байгаагаар, бэртсэн найман гадны тамирчны 3 нь АНУ, хоёр нь Шинэ Зеланд, бусад нь Дани, Итали, Бразилийн  тамирчид юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан Хотын цагдаагийн газраас уг шөнийн клубын хоёр эзэн, мөн хоёр ажилтныг саатуулан хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, албан ёсны зөвшөөрөлтэй эсэх, клубын барилгын сэргээн засварлах ажлын талаар байцаалт явуулж байна.

Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын усан пологийн албаныхан өөрсдийнх нь баг тамирчид уг клубт байсныг баталгаажуулсан. Эмэгтэйчүүдийн усан пологийн тэмцээний хувьд Бааасн гарагт АНУ-ын баг финалын шатанд Испанийг ялснаар өндөрлөсөн юм. Австралийн усан пологийн багийн хувьд тэд Унгарын багийг ялж хүрэл медалийн болзол ханган баяраа тэмдэглэхээр тус клубын нурсан тагтны хэсэгт байсан ч гэмтэж бэртээгүй гэж мэдүүлжээ. АНУ-ын усан пологийн тэргүүн Кристофер Рамсей "Энэ бол үнэхээр аймаар эмгэнэл. Эрэгтэй, эмэгтэй багийнхан маань эмэгтэй баг тамирчдынхаа ялалтыг тэмдэглэхээр ихэнх нь уг клубт бүжиглэж байсан.  Бидний зүрх сэтгэл амиа алдсан хоёр хүний ар гэрийнхэнтэй цуг байгаагаа илэрхийлж байна" гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө