Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францын баруун өмнө хэсгээс  динозаврын аварга том ташааны яс олджээ

  Д.Оюунтуяа 2019-07-27 1192

Энэхүү аварга том ясыг Францын баруун өмнө хэсгийн Конжакийн ойролцоогоос палеонтологичид малтаж гаргасан байна. Хүний дундаж ястай харьцуулахад хоёр дахин урт, том юм байна. Шинжлэх ухаанчид уг ясыг 140 сая жилийн өмнөх Юрассикийн эрин үед амьдарч байсан өвсөн тэжээлтэн сауропод динозаврынх гэж үзэж байна.

Парисын Үндэсний түүхийн музейн палеонтологич Ронан Аллайн "Уг ясны бүтэн хадгалагдсан байдал нь илүү намайг гайхшруулж байна"  гэжээ.

Францаас олдсон энэхүү 2 метр урт, 500 кг жинтэй ташааны ясыг дэлхийн хамгийн том динозаврын төрөл зүйлийнх гэж үзжээ. Яс олдсон тус малтлагын газраас палеонтологичид 2010 оноос хойш одоогийн байдалаар 45 төрөл зүйлийн динозаврын  7500 гаруй яс олсон байна. Харин энэ удаагийн олдвор нь хамгийн томд тооцогдож байгаа юм.

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө