Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, ФРАНЦЫН ТАЛУУД ХАРИЛЦААГАА ЭРГЭН ХАРАХАД БЭЛЭН

  Б.Оюун 2019-09-10 134

Франц улс ОХУ-тай харилцаагаа шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ хоёр улсын хооронд харилцан итгэлцлийг сэргээхэд эрт байгааг Францын гадаад хэргийн сайд Жан Ив ле Дриан мэдэгдсэн байна.

ОХУ-ын нийслэл Москва хотноо олон жил завсарласны дараагаар Орос-Францын талын хамтарсан уулзалт болжээ. Хоёр улсын аюулгүйн асуудлаарх хамтарсан зөвлөл Москвад уулзалт хийж, Франц болон Оросын гадаад хэргийн сайд нар оролцжээ.

Францын гадаад хэргийн сайд Ле Дриан: - Талууд олон жилийн хол хөндий харилцаа, мөн харилцан хориг саадаа даван туулах зорилгоор ийнхүү уулзалт явуулж байгааг тэмдэглэсэн байна. Францын сайд нар тэдний өмнө тулгамдаад байгаа гол асуудал нь Украин дахь хямралыг эв зүйгээр шийдэх явдал гэдгийг тодотгожээ.

Ле Дриан: -Бид ОХУ-тай харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа ч Украины асуудлыг шийдвэрлэхгүйгээр Орос Европын  хоорондын харилцааг сэргээх боломжгүй гэдгийг хэлсэн байна.

Тэгвэл Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров: -Бид энэ удаад Евроатлантикийн аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулан хэлэлцлээ. Цаашид бид харилцаагаа тэлэх асуудлыг илүү нээлттэй хэлэлцэх боломжтой болно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.

Орос-Францын талууд харилцаагаа сэргээх асуудлыг өнгөрсөн 8-р сард Их Долоогийн уулзалтын өмнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болох ОХУ-ын тэргүүн Владимир Путин нарын хийсэн уулзалтын үеэр хөндсөн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө