Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ФАКСАЙ ХАР ШУУРГАНД НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ӨРТЖЭЭ

  Б.Оюун 2019-09-10 173

Арлын Японд Факсай нэр авсан ээлжит далайн хар шуурга дэгдээд байна. Байгалийн гамшигт үзэгдэлд Японы нийслэл Токио орчмын бүс нутаг илүүтэй автаад байгаа юм.

 Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас Токио хотоос холгүй байрлах Японы далайн хөвдөг нарны цахилгаан станц дээр гал гарчээ. Галыг унтраахаар гал сөнөөгчид шуурхай ажиллаж байгаа ч Чиба мужийн Ямакурад байрлах нарны эрчим хүчний станц дээр гарсан гал хүрээгээ тэлж, агаарын түймрийн хар утаа дэгдсээр байна.

Гал сөнөөгчдийн мэдээлж байгаагаар нарны станц дээр нийтдээ 50 гаруй панель шатаж байна. Ямакурагийн нарны цахилгаан станц нь 50 мянган нарны эрчим хүч цуглуулах панельтай, усан дээр 18 га талбайг эзлэн хөвдөг байна. Станц дээр гал гарсан шалтгааныг гал сөнөөгчид Факсай хар шуурганы улмаас дэгдсэн хүчтэй салхинаас үүдэлтэй гэж үзэж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө