Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУСС ДЭЭР ГАРСАН ГАЛЫН УЛМААС ЯПОН УЛС САНСРЫН ХӨЛГӨӨ ХӨӨРГӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛЛАА

  Б.Оюун 2019-09-11 123

 ОУСС руу энэ сарын 11-нд буюу өнөөдөр хөөргөхөөр төлөвлөөд байсан Японы сансрын агентлагийн “Конотори-8” ачааны хөлгийн нислэгийг хойшлуулжээ. Шалтгаан нь Японы Кагошима мужийн нутаг дэвсгэр дээр байрлах Танэгашима сансрын нислэгийн төвд гал гарснаас нислэгийг хойшлуулжээ.

Японы сансрын агентлаг “Конотори-8” ачааны хөлгийн тусламжтай H-2B хүнд пуужинг дэлхийн тойрог замд гаргахаар төлөвлөөд байжээ. Гэвч сансрын нислэгийн талбайд гал гарснаас шалтгаалан хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулсан байна.

Сансрын нислэгийн талбайд гарсан галыг тэр даруй шуурхай унтраасан ч  гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоох ажил хийгдэж байна. Мөн мэргэжилтнүүд хөлгийн бүрэн бүтэн байдлыг шалгасны дараагаар нислэгийн дараагийн товыг тогтохоор болжээ. Япон улс “Конотори-8” хөлгийг ашиглан өмнө нь ОУСС руу холбоо харилцааны сансрын аппарат илгээж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө