Үйл явдал

Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин мужид автомашины замын гүүрэн хэсэг нурсан золгүй явдал болжээ. 

Чунцин хотын төвийн дүүрэгт авто замын гүүрэн хэсгийн 100-аад метр нурсан байна. Осол болох үед гүүр ашиглагдаагүй, гүүрийн энэ хэсэгт засварын ажил хийгдэж байсан учраас хаагаад байжээ. Гүүр нурсан шалтгаан тодорхойгүй байгаа юм. Осол оройн цагаар болсон учраас зам гүүрийн ажилтнуудаас азаар өртөөгүй байна. Зам засварын ажилтай холбоотойгоор гүүрийн доод замыг мөн хаагаад байсан учраас азаар хүн амьтан өртөөгүй юм. Гүүрийн хэсэг нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.