Нийгэм

Хариуцлагатай уул уурхайг бий болгох үүднээс Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-аас 21 аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нөхцөл байдалтай танилцсан. Чуулганаас хууль бус лицензийг цуцлах, хариуцлага алдсан компанийн үйл ажиллагааг цуцлах хэрэгтэй гэсэн санал санаачилга гарч байна. Цаашид эдгээр зөвлөмжүүдийг ажил болгох тал дээр анхаарч ажиллана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.