Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНАСАУ “НОДОН” ПУУЖИНГИЙН ТУСГАЛЫГ САЙЖРУУЛСАН

  Б.Оюун 2016-09-17 1668

БНАСАУ цөмийн зэвсгээ сайжруулж байна. “Нодон” загварын пуужингийн тусгал илүү нарийвчлалтай болсон. 1,3 мянган км зайнд байндаа оновчтой тусч байгаа мэдээллийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

 

БНАСАУ өнгөрсөн сард Японы тэнгисийг чиглүүлэн гурван баллистик пуужин хөөргөсөн. Гэвч тухайн үед байнаасаа 4 км зайд зөрсөн. Харин энэ сарын 5-нд хөөргөсөн “Нодон” загварын гурван баллистик пуужин 1 мянган км зай туулаад, Японы эдийн засгийн бүст унасан. Байнаасаа 2 км зайд зөрсөн мэдээллийг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өгчээ. БНАСАУ энэ сарын 9-нд цөмийн туршилт явуулсан. Хамгийн хүчтэй цөмийн туршилт гэдгийг олон улсын мэргэжилтнүүд тэмдэглээд байгаа. Умард Солонгос улс өмнө нь 2006, 2009, 2013 онуудад, мөн энэ оны 1-р сард тус тус цөмийн туршилт явуулсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө