Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СНОУДЕН АНУ-ЫН КОНГРЕССЫН ДҮГНЭЛТИЙГ НЯЦААВ

  Б.Оюун 2016-09-17 1263

АНУ-ын тагнуулын албаны нууц мэдээллийг дэлхий дахинд дэлгэсэн, тагнуулын албаны экс ажилтан Эдвард Сноуден Конгрессын дүгнэлтийг няцаалаа. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Эдвард Сноуденыг хулгайч гэж нэрлээд, шударга үнэний төлөө тэмцэгч гэдгийг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. 

 

АНУ-ын Конгрессын танхим Эдвард Сноудены талаарх тайлан дүгнэлтийг урд шөнө танилцуулсан. Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд үлэмж хохирол учруулсан. АНУ-ын тусгай албад хувь иргэдийн хувийн амьдралд халдсанаас эхлээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл дэлгэсэн. Тиймээс Эдвард Сноуден бол шударга үнэн болон хүний эрхийн төлөө тэмцэгш биш, харин гэмт хэрэгтэн гэж Конгресс мэдэгдлээ. Эдвард Сноуден АНУ-ын Тагнуулын алба, Үндэсний аюулгүй байдлын албатай хамтран ажилладаг байсан.

АНУ-ын тусгай албад иргэдийнхээ утасны яриаг нууцаар чагнаж байсан тухай мэдээллийг 2013 онд олонд дэлгэж, улмаар эх орноосоо дүрвэн, одоо Москвад байрлаж байгаа. Эдвард Сноуденыг АНУ төрийн эд хөрөнгө хулгайлсан, үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авж, дэлгэсэн хэрэгт буруутгаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө