Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японд уламжлалт “Кишивада данжири” наадам боллоо

  М.Даваадулам 2016-09-19 1037

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд уламжлалт “Кишивада данжири” наадам боллоо. Олон зуун жилийн түүхтэй наадмыг энэ жил Осака хотод хагас сая гаруй хүн үзжээ.

“Данжири” буюу сүм хэлбэртэй модон тэрэгнүүдийн наадам гэж ч өөрөөр нэрлэдэг. Эдгээр тэрэгнүүд уран нарийн хийц, сийлбэртэй байдаг. Жил тойрон хадгалж, зөвхөн “Кишивада” баяраар л гаргаж, ашиглана. Япончууд эртнээс эдгээр “сүм” тэргэнд бурхадын сүнс амьдардаг гэж үзсээр иржээ. Тиймээс бурхдыг баярлуулж байна гэж үздэг. Бөмбөрийн нүргээн, хүмүүсийн уухайн түрлэг дунд тусгай хувцастай эрчүүд тэргийг гудамжаар түрэн гүйдэг байна. Зохион байгуулж байгаа хотоос хамаарч тэргийг хурдан, удаан түрдэг. Жил бүр тэрэг унаж, хүн бэртэх тохиолдол гардаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө