Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын Нью Йорк хотын эрх баригчид Манхеттенд болсон дэлбэрэлтийг алан хядлага, терроризмтай холбон үзэж байна.

  М.Даваадулам 2016-09-19 1069

АНУ-ын Нью Йорк хотын эрх баригчид Манхеттенд болсон дэлбэрэлтийг алан хядлага, терроризмтай холбон үзэж байна. Цагдаа хүчнийхэн дэлбэрэлт болсон газарт үзлэг явуулж, дэлбэрэлтийг үйлдсэн этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байна.

Нью Йорк хотын олны хөл хөдөлгөөн хамгийн их байдаг газар болох Манхеттэн дүүрэгт өнгөрсөн бямба гарагт дэлбэрэлт болж, 29 хүн өртөн гэмтэж шархадсан юм. Хууль сахиулагчид гудамжны хяналтын камерт бичигдэж үлдсэн бичлэгийг хянаж, дэлбэрэлт болсон цаг үеийн үйл явдлыг шинжилж байна.

Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар дэлбэрэлт болсон газраас холгүй араас нь бас нэгэн дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсан ч тэслэгч нь ажиллаагүй болохыг тогтоожээ. Тэрхүү тэсрэх бөмбөг нь эхнийхтэй адил төстэй байсныг олж аюулгүйжүүлсэн байна.

Нью Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомогийн мэдэгдэж байгаагаар одоогоо халдлага дэлбэрэлтийг хэн үйлдсэн, олон улсын алан хядлага, терроризмтай холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа гэнэ. Гэхдээ дэлбэрэлтийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага үүрүүлэх болно гэжээ. Нью Йорк хотын эрх баригчид дээрх явдлыг үл харгалзан мягмар гарагт ажлаа эхлэх ёстой НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган тогтсон хугацаандаа явагдана гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө