Нийгэм

Сайжруулсан шахмал түлш худалдаалж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс байнгын хяналт шалгалт хийж эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдийн хувьд хүнд хэлбэрээр угаартсан тохиолдол гараагүй сайн мэдээтэй байна. Харин ирэх долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ. Иймд хүүхэд багачуудаа харгалзах хүнтэй орхих, галалгаааг сайтар зааж өгөхийг онцгой комисс онцгойлон санууллаа.

Гэр хорооллын 167 мянган өрхөд удаа дараа таниулах материал тарааж зааварчилгаа хүргүүлснээр идэр есийн хүйтэн дөхөж байгаа энэ өдрүүдэд угаарын хийн дуудлага ирээгүй сайн мэдээ гарсан гэж танилцуулж байна. Ээлжийн амралт эхлэх гэж байгаатай холбоотойгоор галлагаанд онцгой анхаарахыг сануулж байна.

Угаарын хийн хордлого буурсан байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад агаар дахь хорт нэгдэл элементүүдийн хэмжээ 50 хувиар буурсан гэж цаг уурын байгууллагаас дүгнэлт гаргажээ. Тодруулбал ПМ-2.5 болон ПМ-10 тоосонцорын хэмжээ 40 гаруй хувиар буурсан байна.

Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамж муу байгаа тухай иргэдийн мэдээлэл ирсээр байгаа юм. Зарим иргэд танил талаараа дамжуулан ихийг нөөцөлж авч байгаа нь хомсдолд нөлөөлж байна гэж албаныхан хэлж байна. Тиймээс энэ зөрчлийн арилгахын тулд айл өрхөд заасан хэмжээгээр буюу 7 хоногт 6 шуудай түлшийг заавал картаар олгох чиглэлийг өгчээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД