Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕХ Оросын эсрэг хоригоо хагас жилээр сунгав

  М.Даваадулам 2016-12-16 1133

ЕХ Оросын эсрэг хоригоо хагас жилээр сунгалаа. Украины зүүн бүс нутаг дах зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсооход хангалттай ахиц гараагүйтэй ЕХ-ны шийдвэрийг Германы канцлер Ангела Меркель холбон тайлбарлалаа.

Минскийн гэрээний хэрэгжилт сунжирч байгаа тухай Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нар ЕХ-нд илтгэжээ. Оросын эсрэг хоригийг цуцлахад шаардлагатай хангалттай ахиц одоогоор гараагүй гэж ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Ангела Меркель тэмдэглэжээ.

Буурал тивийн лидерүүд санал нэгтэй Оросын эсрэг хоригийг хэвээр үлдээсэн гэдгийг Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск ч онцоллоо. Харин Сирийн асуудлаас үүдэн Оросын эсрэг шинээр хориг тогтоох асуудлыг энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцээгүй байна.

Украины зүүн бус нутаг дах зэвсэгт мөргөлдөөн, ОХУ Крымыг нэгтгэсэн зэрэг үйл явдлаас үүдэн АНУ, ЕХ 2014 онд Москвагийн эсрэг хориг тогтоосон. ОХУ-ын нэр бүхий эрхмүүдийг АНУ, ЕХ-ны улс орнуудад нэвтрэхийг хориглож, эдгээр улс оронд бүртгэлтэй дансуудыг нь царцаах хүртэлх арга хэмжээ авсан. Мөн худалдаа, санхүү, зэвсэгт хүчний салбарт ч хориг тогтоож, нэг бус удаа хоригоо нэмэгдүүлж, хар жагсаалтаа өргөжүүлсэн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан