Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тайландад 19 хүн үерт амиа алджээ

  М.Даваадулам 2017-01-09 605

Тайландад үерийн аюул нүүрлэлээ. 4,000 гаруй суурин газарт үерт автжээ. Байгалийн онц үзэгдэлд 19 хүн амиа алдаж, 1 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

Тайландын өмнөд хэсэгт байрлах 10 мужийн 4,000 гаруй суурин үерт автсан мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өглөө. Эдгээр сууринд 900 гаруй мянган хүн оршин суудаг байна.

Тайландын өмнөд нутгийн 13 муж, тэр дундаа аялал жуулчлалын төв Пхукет, Пхангна, Краби зэрэг мужуудад энэ сарын 10-ныг дуустал усархаг бороо үргэлжлэн орохыг цаг уурчид анхааруулжээ.

Улсын өмнөд хэсэгт 280 гаруй байшин усанд автаж, нисэх буудлууд хаагджээ. Түүнчлэн Тайланд – Малайзийг холбосон төмөр замын тээвэр ч зогссон байна.

Тайландад жилийн 5-9-р сард борооны улирал үргэлжилдэг. Харин аялал жуулчлалын үе гэгддэг 1-р сард ийнхүү усархаг бороо орж, үер бууж байгаа нь энгийн бус үзэгдэл гэж нутгийн удирдлагууд хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан