Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Венесуэл улс цалингийн доод хэмжээг 50% нэмэв

  М.Даваадулам 2017-01-09 1552

Венесуэл улс цалингийн доод хэмжээг 50% нэмлээ. Улс даяар инфляци 500%-д хүрээд байгаа. Үүнтэй холбогдуулан сүүлийн нэг жилийн хугацаанд Латин Америкийн тус улс цалингийн доод хэмжээг тав дахь удаагаа нэмэгдүүлж байна.

ОУВС Венесуэл улсын инфляцийг 500% гэж тогтоожээ. Ингэснээр дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Газрын тосны асар их нөөцтэй ч, түүхий эдийн уналтаас шалтгаалан эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа Венесуэл улсын сөрөг хүчин Ерөнхийлөгчөө энэ бүхний хариуцлагыг үүрч, огцрохыг шаардаж байгаа юм.

Харин Ерөнхийлөгч Николас  Мадуро Засгийн газрыг эдийн засгийн дайны хохирогч гэж нэрлэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан