Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пхеньяны ээлжит туршилтад Сөүл “хатуу” хариу барина

  М.Даваадулам 2017-01-09 2862

Пхеньяны мэдэгдлийн дараа Сөүл ч өнөөдөр мэдээлэл хийлээ. Умард Солонгос улс тив хоорондын баллистик пуужин туршвал Өмнөд Солонгос улс хариу хатуу арга хэмжээ авах гэнэ. Энэ тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас анхаарууллаа.

“Тив хоорондын баллистик пуужин харвах зэрэг БНАСАУ-ын өдөөн хатгалга хэрээс хэтэрч, олон улсын энхтайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Хэрэв Пхеньян тив хоорондын баллистик пуужин хөөргөн турших төлөвлөгөөнөөс татгалзахгүй бол энэ үйлдэл нь олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэл, хориг арга хэмжээтэй тулах болно. Өмнөд Солонгос улс Пхеньяны аливаа үйлдлийг сайтар ажиглаж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлт, туршилт зэрэгт мониторингийн хяналт тавьж байгаа. Тив хоорондын баллистик пуужин хөөргөвөл Сөүл эрс шийдэмгий, чанга хатуу арга хэмжээ авах болно”

Мүн Сан Гён, БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан