Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пентагон: Вашингтон Пхеньяны пуужинг устгана

  М.Даваадулам 2017-01-09 2032

АНУ ч мөн Умард Солонгосын цөмийн заналхийлэлтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. Хэрэв БНАСАУ тив хоорондын баллистик пуужин хөөргөвөл, Вашингтон пуужинг устгах болно гэдгийг Пентагон мэдэгдлээ.

“Хэрэв Умард Солонгосын газар нутгаас харвасан пуужин нь АНУ болон бусад холбоотон орнуудад аюул заналхийлэл учруулвал, Вашингтон пуужинг устгах болно”

Эштон Картер, АНУ-ын Батлан хамгаалахын сайд

Пентагоны тэргүүн Эштон Картер NBC телевизэд өгсөн ярилцлагадаа энэ тухай тэмдэглэжээ. Умард Солонгос улсын цөмийн зэвсэг болон баллистик пуужин боловсруулж, угсрах хөтөлбөр нь АНУ-д ноцтой аюул заналхийлэл учруулж байгааг ноён Картер онцолсон байна.

"Пхеньян тив хоорондын баллистик пуужин туршвал Вашингтон мөн адил пуужинг устгах уу?" гэсэн хөтлөгчийн асуултад Картер хариулахдаа: “Зөвхөн АНУ болон холбоотон орнуудын аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд л пуужинг устгана” гэж тайлбарлалаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан