Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японы элчин сайд Ясумаса Нагаминэ Сөүлийг орхив

  М.Даваадулам 2017-01-09 1140

Япон улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ясумаса Нагаминэ Сөүлийг орхижээ. Тэрээр өчигдөр эх орондоо очсон байна.

Харин БНСУ-ын Пусан хотод сууж байсан Японы итгэмжит Консул өнөөдөр эх орондоо хөл тавьжээ.

Оны зааг дээр Пусан хотод “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д зориулсан хөшөө сүндэрлүүлсэн нь хоёр улсын хооронд дипломат маргаан дэгдээсэн.

Холбогдох асуудлаар хоёр улс жил гарны өмнө зөвшилцөж, Токио Сөүлд 8.5 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон байдаг.

Япон улсын элчин  сайд, итгэмжит консул Өмнөд Солонгос улсыг долоо хоногийн хугацаатай орхих болов уу гэсэн мэдээлэл хэвлэлээр хөвөрч байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан