Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бразилд дахин шоронгийн үймээн дэгдэж 4 хүн нас баржээ

  М.Даваадулам 2017-01-09 1060

Бразилын дахин нэг шоронд үймээн дэгджээ. Манаус хотын шоронд болсон үймээний үеэр 4 хоригдол нас барсан байна. Мөн л өөр хоорондоо сөргөлдөгч гэмт бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн дэгджээ.

Амазонас мужийн эрх баригчдын өгсөн мэдээллээр Манаус хотын “Видал Пессон” шоронд болсон үймээний үеэр гурван хоригдлын толгойг тасалж, нэг хүнийг амьсгалыг боож аминд нь хүрчээ.

Бразилд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хэд хэдэн шоронд үймээн дэгдэж, 100 орчим хоригдол нас барлаа.

Долоо хоногийн өмнө Манаус хотын “Анисио Жобим” шоронд үймээн дэгдэж, 17 цаг үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр 56 хоригдол нас барсан. Энэ хэргийн дараа тус шоронгоос зарим хоригдлыг “Видал Пессон” шоронд шилжүүлжээ.

Баасан гарагт Амазонас мужтай хил залгаа Рорайма мужийн шоронд мөн адил үймээн дэгдэж, 33 хоригдол нас барсан. Дийлэнх хоригдлын толгойг нь тасалсан байсан тухай орон нутгийн эх сурвалжууд дамжуулж байна.

Бразил улс хоригдлынхоо тоогоор АНУ, БНХАУ, ОХУ-ын дараагаар дэлхийд 4-рт бичигддэг. Латин Америкийн энэ улсад 600,000 орчим хүн ял эдэлж байна.

Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар, дийлэнх шоронд аль нэг гэмт бүлэглэл хяналтаа тогтоосон байдаг гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан