Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мексикчүүд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж байна

  М.Даваадулам 2017-01-10 509

Түлш шатахууны үнийг нэмсэнтэй холбогдуулан Мехико хотын олон мянган иргэн гудамж талбайдаа гарчээ. Мексик улсад олныг хамарсан жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Мексик улсын Засгийн газар 2017 оны 1-р сарын 1-нээс бензины үнийг 20%, дизель түлшний үнийг 16.5% нэмэгдүүлсэн. Үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ам.долларт харьцах ханш  суларч байгаа энэ үед түлшний үнийг нэмжээ.

Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето ҮЭХ-дын Ерөнхийлөгч болон аж үйлдвэр эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч, өөрчлөн шинэтгэлийн хөтөлбөрийн сөрөг үр нөлөөг хэрхэн бууруулах асуудлаар ярилцжээ. Энэ уулзалтын дараа эсэргүүцлийн жагсаал нийслэл Мехико хотод дахин болсон байна.

Жагсагчид Ерөнхийлөгчөө огцрохыг шаарджээ. Мексикийн лидер ард иргэддээ хандан тайван байхыг зөвлөж, газрын тосны үнийн өсөлтийг дагаад түлшний үнийг нэмэхээс аргагүйд хүрсэн гэж өмнө нь тайлбарласан.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мексик даяар болсон эсэргүүцлийн жагсаалд 6 хүн амиа алдаж, 1,500 гаруй хүнийг баривчилжээ.

Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэдэн зуун дэлгүүр хоршоог дээрэмдэн тоносон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан